Үүрэг даалгавар

2016-06-20 00:00:00
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  20-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН
ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны болон Засгийн газрын зарим байгууллагуудад Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төв”-үүдэд хувиарласан суудлын ашиглалт,  албан хаагчдын тогтвор сууршлын тухай асуудлаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлтэд явагдаж байгаад хяналт шалгалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР