Үүрэг даалгавар

2016-06-06 00:00:00
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1
АСЕМ-н чуулга уулзатын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
  • Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
  • Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Авто замын газар, УБ хотын Цагдаагийн газар, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,
14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
2

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэр /“Скай резорт” цанын бааз/ дэргэд байрших АСЕМ-н чуулга, уулзалт хүрээнд хийгдэж байгаа тохижилт, 6000м2 талбайн зүлэгжүүлэлт, усалгаа зэрэг ажлуудыг хийх. /Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Ус сувгийн Удирдах газар/

14
3 Гадаад, дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14
4 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ил захидлыг нийслэлийн иргэдэд тарааж хүргэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
5
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 сард хийгдэх: 
  • 2016 оны 06 дугаар сарын 11-ний “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш.
  • 2016 оны 06 дугаар сарын 18-ны “UB dance” фестиваль.
  • 2016 оны 06 дугаар сарын 24-26-ны “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
14 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
6 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам”, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангах, тус өдөр “Авто машингүй өдөр” болгохтой холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэх.
/Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
14
7 БГД-ийн 96-р цэцэрлэгийн гадна дулааны шугам сүлжээний их ашиглалтын хугацаа дууссаны улмаас үүссэн эвдрэл гэмтлийн тухай асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Баянгол дүүргийн ЗДТГ/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
8 Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлтэд явагдаж байгаад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах./Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР