Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих”-СБД

2016-05-27 00:00:00
Огноо: 2016.05.27
 

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН16-015                                       
                                               
   Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих” СБД-ХААА/ОН16-015–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 нэг зуун мянган төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
СБД Төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-   Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж  нь  санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх;
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 250 сая төгрөгөөс багагүй байх
-   Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил  /2014, 2015 он/;
Тендерийн хамт 11368000 /арван нэгэн сая гурван зуун жаран найман мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тухайн ажил үйлчилгээг эрхлэх эрх бүхий хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, түүний заалт.  Үүнд:
2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон,  мод ба арагт  бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш
2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
Зураг төсөв боловсруулах мэргэжлийн байгууллага нь:
1.2.2. 1-16  давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга  бүтээцийн зураг төсөл, Барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)
1.2.4Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
(10 кВ хүртэл )
Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл
Орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл
Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
    Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Н.Одончимэг Утас:7010-7632