“Салбар амбулатори-1, 2 сувиллын цогцолборт эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авах”-СБД

2016-05-20 00:00:00
              Огноо: 2016.05.20

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН16-039
            Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Салбар амбулатори-1, 2 сувиллын цогцолборт эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авах”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.e-procurement.mn/ дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.                                                                                  
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгосон үнийн дүнгийн 70 хувийг хангах.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дүнгийн нийлбэр санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
           Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай. 
           Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /үйл ажиллагааны чиглэл: Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ханган нийлүүлэх/ хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх
Тендерийн хамт 1 100 000 (Нэг сая нэг зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
 
            Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
     Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
Мэргэжилтэн Э.Мөнхтогтох Утас:7010-7632