“5-р хороо, 4, ТК30, 6-р байрны орчим тохижилт хийх”-СБД

2016-05-18 00:00:00
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОНХС16-026
 
           Сүхбаатар  дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “5-р хороо, 4, ТК30, 6-р байрны орчим тохижилт хийх”-ийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
           Энэхүү тохижилтын ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.e-procurement.mn/ дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-   Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх. 
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 33 сая төгрөгөөс багагүй байна.
-   Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он
-   Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онд дор хаяж нэг удаа тохижилтын ажилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
       Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд 
-   2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
-   2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт /Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/
Цахим тендерт оролцогч 1100000 /Нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн дүнтэй цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10.30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
О.Номин Утас: 70107632