Үүрэг даалгавар

2016-05-16 00:00:00
2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН  16-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Захиргааны хариуцлага тооцох дүрэм, журмуудыг шинэчлэн сайжруулах асуудлыг судалж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс танилцуулж, шийдвэр гаргуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон Орон нутгийн хөгжлийн сан, Замын сангийн хөрөнгө оруулалт, АСЕМ чуулга уулзалтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг иргэд, олон нийтэд мэдээлэх, мэдээллийн самбар байршуулж ажиллахыг Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Хөрөнгө оруулалтын газар, Дүүргүүдийн ЗДТГазрууд 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
3 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах “Монгол Цэргийн жавхаа” бэлтгэлийг Нийслэлийн Засаг Тамгын газрын Цэргийн штаб, Дүүргүүд ЗДТГазрууд хангаж ажиллах. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
4 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд оролцох. 14 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
5 Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэлийг газар дээр нь үзэж шалган  дүгнэлтийг Нийслэлийн Удирдлагуудад танилцуулах. /Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР