Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2011-09-24 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар захирамжаар   батлагдсан Хот тохижилтын   газрын   авто  баазын   их  засвар,   техник тоног төхөөрөмжийг сайжруулах   ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс 21,647,587.0 /Хорин   нэгэн  сая  зургаан  зуун дөчин долоон   мянга  таван  зуун   наян долоо/ төгрөгийг тус газрын уурын  зуухны  барилга,  сантехникийн  щугамын засварын ажилд зарцуулан, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Хот тохижилтын газар /Б.Бямбадорж/-т зөвшөөрсүгэй.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР