Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх

2016-05-06 00:00:00
Тендерийн урилга
 
Огноо: 2016 оны 05 дугаар сарын 06
 
 
Гэрээний нэр, дугаар : “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх”, НМТГ-16/04       
            
1. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх” тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

2.   Тендерийн бичиг баримт /болон нэмэлт хувь/-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 /Тавин мянга/ төгрөгөөр, эсхүл  үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валютаар /Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Бага тойруу-15160, “Хангарди ордон”-ны 7 дугаар давхар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар 704 тоот өрөө, ахлах мэргэжилтэн Б.Түмэнбаяр, Утас: 11-330844/ худалдан авах боломжтой. Төлбөрийг нийслэлийн Төрийн сангийн 200051031 тоот дансанд тушаана. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.

3.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байх ба 10 000 000 / Арван сая / төгрөг, эсхүл  үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 14 цаг 00 минут болон түүнээс өмнө /Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Бага тойруу-15160, “Хангарди ордон”ны 7 дугаар давхар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар 704 тоот өрөө, мэргэжилтэн ахлах Б. Түмэнбаяр, Утас: 11-330844/  ирүүлэх бөгөөд тендерийг 2016 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 14 цаг 30 минутанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.