Автомашингүй өдөр зохион байгуулах тухай

2011-10-04 00:00:00

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2 дахь хэсгүүд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгүүдийгтус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэгдсэн үндэсний байгууллагын 64 дүгээр ассамблейн "Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай" тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд  2011 оны 10  дугаар сарын 08-ны өдөр автомашинаас бусад хоёрдогч,  гуравдагч сонголтыг иргэдэд олгох уриан дор "Автомашингүй өдөр"   зохион   байгуулах   комиссын   бүрэлдэхүүнийг   нэгдүгээр, зарцуулагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Сөүлийн гудамжны хооронд авто замын хөдөлгөөнийг 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хааж,  Нийслэлийн хэмжээнд "Автомашингүй өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыгзохион байгуулсугай.
  3. "Автомашингүй өдөр"-ийн зохион  байгуулах комиссоос  гаргасан удирдамжийн  дагуу  автомашины  хөдөлгөөнийг   хязгаарласан    зам    талбайд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг дүүрэг, агентлаг, харъяа газрын дарга нарт үүрэг болгосугай.
  4. "Автомашингүй өдөр"-ийг  зохион байгуулах өдөр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд зохицуулалт хийхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т, замын хөдөлгөөний аюулгуй байдлыг хангаж, зохицуулалт хийж ажиллпахыг Замын Цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.
  5. "Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулахад шаардагдах хөдөлгөөнт соёлын төвийн шатахууны болон бусад арга хэмжээний зардал 1,934,500 /Нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  6. "Автомашингүй өдөр"-ийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зохион байгуулах комиссын дарга Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Цогзолмаа/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд тус тус даалгасугай.
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын
4-ний өдрийн 723 тоот захирамжийн хавсралт


НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД "АВТОМАШИНГҮЙ ӨДӨР"-ИЙГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн дарга           

  1. Ц.Цогзолмаа             Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд     

  1. Б.Батзориг                  Баянзүрх дүүргийн Засаг дарга
  2. Д.Ганболд                   Чингэлтэй дүүргийн Засаг дарга                      
  3. Б.Баярмагнай            Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  4. Ц.Болд                         Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  5. Ж.Ганхуяг                    Хан-Уул дүүргийн Засаг дарга
  6. Л.Амгалан                   Баянгол дүүргийн Засаг дарга
  7. Х.Энхжаргал               Замын Цагдаагийн газрын дарга        
  8. С.Баатаржав              Нийслэлийн Цагдаагийн газрын дарга 
  9. М.Отгонбаяр               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга 
  10. Д.Сайнбаяр                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  11. Л.Бямбасүрэн            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  12. С.Туул                           Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  13. П.Наранцэцэг             Нийтийн тээврийн газрын дарга
  14. Д.Од                              Нийслэлийн Авто замын газрын дарга   
  15. Ж.Ганболд                  Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
  16. Ц.Пүрэвхүү                  Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга 
  17. С.Алтанцэцэг              Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дарга 
  18. Д.Мөнхцог                    Агаарын чанарын албаны дарга
  19. Ж.Долгормаа             Захирагчийн ажлын албаны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
  20. Ц.Тунгалаг                   Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
  21. Л.Баатарцогт              Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга
  22. Р.Ягаанцэцэг              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  23. А.Мөнхтайван             ММСС-ийн захирал
  24. Н.Амаржаргал           Тогтвортой хотын тээврийн төлөөх иргэдийн байгууллага   

Нарийн бичгийн дарга

  1. О.Энхзаяа                 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн