Шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах тухай

2011-10-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29. 2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйл, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 161 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй үйл  ажиллагаа явуулж байгаа 2011   оны  шилдэг аж ахуйн  нэгжийг шалгаруулах ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд 2011 оны 10 дугаар сарын 20-ны дотор багтаан хэлэлцүүлэхийг Захирагчийн ажлын алба /Ч.Бат/- нд даалгасугай.
  2. Нийслэлийн   шилдэг  аж  ахуйн   нэгжийг   шалгаруулахад  зарцуулагдах 9.150.000 /есөн сая нэг зуун тавин мянга/төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

БАТЛАВ: НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН 

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГАЖ АХУЙН НЭГЖ ШАЛГАРУУЛАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ

Зардлын төрөл
Төсөвлөсөн нэгж үнэ /мян.төг/
Тоо ширхэг
Төсөвлөсөн нийтунэ /мян. төг/
Хянасан /мян.төг/
1
Хэвлэл мэдээллээр зар, сурталчилгаа явуулах
500.0
2
1.000.0
1.000.0
2
Нийслэлийн шилдэг ажахуйн нэгжийн цом
1.500.0
5
7.500.0
7.500.0
3
Гэрчилгээ хийлгэх
100.0
5
500.0
500.0
4
Унааны зардал
50.0
3
150.0
150.0
 
НИЙТДҮН
 
 
9.150.0
9.150.0

Төсөвлөсөн:  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн       Д.Нямсүрэн

Хянасан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн
                   хэлтсийн төсвийн зарлагын эдийн засагч                                       Ж.Энхтөр