Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргуүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
-
Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Нийслэл хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойн хүрээнд Нийслэлийн хуульчдын уулзалтыг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж явуулахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/-т даалгасугай.
-
Уулзалт зохион байгуулахад шаардагдах 14.510.000 /Арван дөрвөн сая таван зуун арван мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР