Аудитын комисс томилох тухай

2011-10-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
     1. Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан 10 хүний халуун ус бүхий үйлчилгээний төвийг менежментийн гэрээгээр ажиллуулж буй "Амарвет", "Эж-Эрдэнэ", "Онги-тур" ХХК-иудын гэрээ, бизнес төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аудитын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:


Комиссын дарга          

  1. М.Энхболд                           Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт, хууль зүйн хэлтсийн дарга

Гишүүд

  1. М.Намсрайхүү                    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
  2. Д.Нямдорж                         Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг удирдах нэгжийн инженер
  3. Ц.Шинэхүү                           Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн төлөөлөл, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн
  4.                                                Тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн
  5.                                                Тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга          

  1. Т.Оюунсувд                         Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн төлөөлөл, хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн

     2.  Аудитын комиссын ажлын удирдамжийгхавсралтаар баталсугай.
     3.  Аудитын  комиссын дүгнэлтийг 2011 оны 10 дугаар сард багтаан Нийслэлийн Өмч  хувьчлах комиссын хуралд танилцуулахыг Аудитын комисс /М.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын
3-ны өдрийн 714 тоот захирамжийн хавсралт


АУДИТЫН КОМИССЫН АЖЛЫН УДИРДАМЖ


Нэг. Зорилго:
     Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт баригдсан халуун ус бүхий үйлчилгээний төвүүдийг менежментийн гэрээгээр 2003 оноос ажиллуулж буй "Амарвет", "Эж эрдэнэ", "Онги тур" ХХК-тай байгуулсан гэрээний биелэлт, бизнес төлөвлөгөөний биелэлтийг шалгаж дүгнэлт гаргахад оршино.
Хоёр. Хийгдэх ажлууд:
     1. Эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр мөрдөгдөж буй Монгол Улсын стандартуудыг ханган ажиллаж буй байдал, эрх бүхий байгууллагаас баталсан үнэ тарифын мөрдөлтөнд хяналт тавин дүгнэлт гаргах.
      2. Байгуулсан гэрээ болон бизнес төлөвлөгөөний биелэлт, хийгдсэн хөрөнгө оруулалт болон техник технологийг сайжруулсан талаар хийгдсэн ажлын үр дүн.
      3. Орлого зардал, ашиг алдагдал, өр төлбөр, авлагын байдалд шинжилгээ хийж дүгнэлт өгөх.
      4. Өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтанд хяналттавих.
      5. Ногдол ашгийн тооцоо нийлж, дутуу төлөлтийг төвлөрүүлэх.
      6. Үйлчлүүлэгчүүдэд үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдалд судалгаа хийн дүгнэлт гаргах.
      7. Бусад