Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх тухай

2011-10-03 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Налайх дүүрэгт хашаа арга хэмжээний хүрээнд чөлөөлөгдсөн газрын тохижилтонд төлөвлөгдсөн 50,0 /тавин/ сая төгрөгийг хавсралтаар батлагдсан тохижилтын ажлуудад шилжүүлэн зарцуулж,   холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт зөвшөөрсүгэй.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.БаасанжавАт тустус даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны   94   дүгээр   захирамжийн  хавсралтын 4 дэх  заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын
3-ны өдрийн 713 тоот захирамжийн хавсралт

 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ХИЙХ ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая.төг/

Тохижилтын ажлын нэр
Төсөвт өртөг
1
Налайх дүүргийн төв талбай, төв гудамжны тохижилтын ажил
25.0
2
Ахмадын сувилалын тохижилтын ажил
25.0
 
Дүн
50.0