Авто замын засварын ажлын тухай

2011-10-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны "Хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх тухай" 103 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
     1. Нийслэлийн замын сангийн   2011 оны орлогын давалтаас хавсралтанд тусгагдсан  авто зам,  замыи засварын ажлыг санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
     2. Зам   засварын   ажлыг   холбогдох   хууль   журамд   нийцүүлэн   зохион байгуулахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.
     3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү,   төрийн   сангийн   хэлтэс   /Э.Ганхүү/-т,      захиалагчийн   хяналт   тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.
 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын
3-ны өдрийн 712 тоот захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН 2011 ОНЫ ОРЛОГЫН ДАВАЛТААС САНХҮҮЖИХ
АВТО ЗАМ, ЗАМЫН ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалт

Төсөвт өртөг

1

Сэлбэ голын баруун эргээр Нарны зам- Энхтайваны өргөн чөлөөг холбосон 1.9 км авто замын тунеллийн барилгын ажлын үлдэгдэл санхжүүжилт

27.6

2

Багатойруугаас Тусгаар  тогтнолын   ордоны  урдуур   явсан авто замын засвар /хучилт - 664 м2, хашлага -100у/м/

33.2

 

Дүн

60.8