Тусгай зөвшөөрөл олгох тухай

2011-10-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2011  оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1а/3275 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 22-ны  өдрийн  569 дүгээр  захирамжаар  Улаанбаатар  Төмөр  замын  Удирдах  газрын харьяанд байсан дараах цэцэрлэгүүд Нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох" шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн  Баянзүрх дүүргийн  8 дугаар  хорооны  "Бамбарууш"  цэцэрлэгийг /177 дугаар/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны "Дэгдээхий" цэцэрлэгийг /178 дугаар/, "Найрамдал" цэцэрлэгийг /180 дугаар/,    "Ирээдүй" цэцэрлэгийг /185 дугаар/, 2 дугаар хорооны Танзам" цэцэрлэгийг/179 дүгээр/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны "Яргуй" цэцэрлэгийг /181 дүгээр/, "Янзага" цэцэрлэгийг /182 дугаар/,   Багахангай дүүргийн 2 дугаар хорооны "Бялзуухай" цэцэрлэгийг /183 дугаар/,  Багануур дүүргийн 3 дугаар хорооны "Хэрлэн" цэцэрлэгийг /184 дүгээр/ болгон тус Боловсролын   үйлчилгээг иргэдэд ойртуулж хүүхэд багачуудыг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 31   дүгээр  хорооны 176 дугаар  цэцэрлэг,   Баянзүрх дүүргийн  асрамжийн  58 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 186 дугаар цэцэрлэгийг тустус шинээр байгуулсугай.
  2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын  хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч, үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.
  3. Дээрх   цэцэрлэгүүдийг   улсын   бүртгэлд   бүртгэж,   тусгай   зөвшөөрөл   олгох, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР