"Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр"-ийг шинэчлэн хөтлүүлэх тухай

2011-10-03 00:00:00

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.гзаалт, 29.2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20,2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
     1. Үндэсний Статистикийн хорооны даргын 2011  оны 01/133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан "Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр"-ийг 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс засаг захиргааны анхан шатны нэгжид мөрдүүлэхийг бүх шатны Засаг дарга, холбогдох байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.
     2. Дүүргийн Засагдарга нартдаалгах нь:
     а/ Үндэсний Статистикийн хорооны даргын 2011 оны 01/133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан "Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр"-ийг засаг захиргааны анхан шатны нэгжид мөрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллах.
     б/ "Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр"-ийг хөтлөх болон "Хүн амын мэдээллийн сан"-г бүрдүүлэх сургалтыг 2011 оны 10 дугаар сард багтаан хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг хамруулан шуурхай зохион байгуулах.
     в/ Хүн ам, өрхийн шинэ бүртгэлээр 2012 оны 1 дүгээр улиралд багтаан "Хүн амын мэдээллийн сан"-г бүрдүүлэх.
     3. "Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр" болон нөхөх заавар, "Хүн амын мэдээллийн сан" бүрдүүлэх заавруудыг хэвлүүлэх, сургалт хийхэд шаардлагатай 60597.0 (жаран сая таван зуун ерэн долоон мянга) мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
   4. "Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр"-ийг хөтлөх болон "Хүн амын мэдээллийн сан"-г бүрдүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Статистикийн газар (Ч.Баянчимэг), Бүртгэлийн газар (Б.Анхныбаяр)-т тус тус даалгасугай.
     5. Хүн ам, өрхийн бүртгэлийн хөтлөлтөд байнгын хяналт тавьж ажиллахыг Тамгын газар (Ц.Болдсайхан)-тдаалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР