Хөрөнгө бүртгэх тухай

2011-09-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "б" дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 132 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улс, нийслэлийн төсвийн болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн  сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон нийт  1 780 232 135 /нэг тэрбум долоон зуун наян сая хоёр зуун гучин   хоёр   мянга    нэг   зуун   гучин   таван/   төгрөгийн   өртөг   бүхий   барилга байгууламжуудыг    нийслэжлийн    өмчид    бүртгэж,    хавсралтын    дагуу    тухайн байгууллагуудын данс бүртгэлд тусгуулах ажлыг зохион байгууллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Шинээр  бүртгэгдсэн  барилгын   эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын
29-ны өдрийн 704 тоот захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН  ЖАГСААЛТ
Барилга байгууламжийн нэр
Байршил
Ашиглалтад орсон он
Бүртгэх үнэ, төг
Эзэмшигч байгууллага
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламж
1
Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн Баянзүрх дүүрэг дэх салбарын барилга
Баянзүрх дүүргийн 13-р хороо
2009
463,979,174
нийслэлийн Яаралтай тусламжийн төв
2
Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн спорт заалны барилга
Баянзүрх дүүргийн 23-р хороо
2010
427,942,668
БЗД-ийн 87 дугаар сургууль
3
Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /Урлагийн заал/
Сүхбаатар дүүргийн 10-р хороо
2009
50,000,000
СБД-ийн 24 дүгээр цэцэрлэг
4
Сонгинохайрхан
дүүргийн 78 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга
Сонгинохайрхан дүүргийн   
9-р хороо
2011
95,000,000
СХД-ийн 78 дугаар цэцэрлэг
5
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 8 хүний халуун усны барилга
Сонгинохайрхан дүүргийн
4-р хороо
2010
193,080,421
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламж
6
Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд бизнесийг дэмжих төвийн барилга
Чингэлтэй дүүргийн 15-р хороо
2011
479,890,000
Чингэлтэй дүүргийн ЗДТГ
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан барилга байгууламж
7
Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн өргөтгөл хүзүүвчний барилга
Баянгол дүүргийн 7-р хороо
2010
70,339,872
БГД-ийн 13 дугаар сургууль
 
ДҮН
 
 
1,780,232,135