Хөрөнгө гаргах тухай

2011-09-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2010 оны 24 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монгол Улсын нийслэлийн 372 жилийн ой, Нийслэлийн өдөрт зориулан Монголын орчин үеийн залуу зохиолчид, нэрт уран бүтээлчдийн туурвисан яруу найргийн  шилмэл бүтээлийн "Эх орны  голомт-Мөнхийн    залуу нас" номын эх бэлтгэл, эмхэтгэн хэвлүүлэх ажилд шаардагдах 10,0 /арван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.БолдсайханЛт зөвшөөрсүгэй.
  2. Номын эх бэлтгэл, хэвлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т, зохих журмын дагуу санхүүжилт олгохыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.ГанхүүЛт үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР