Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2011-09-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 2010 оны 6/55 дугаар тогтоол, 2011 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2008 оны 09-301/691 дүгээр дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Цагдаагийн газрын хөрөнгөнд бүртгэлтэй 1,448,443,500 /нэг тэрбум дөрвөн зуун   дөчин найман сая дөрвөн зуун дөчин гурван мянга таван зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2.  Шинээр баригдах нийслэлийн Цагдаагийн газрын нэгдсэн барилгыг Нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР