Үүрэг даалгавар

2016-04-04 00:00:00
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч
агуулга
Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Хууль, эрх зүйн үйлчилгээ сайжруулах, дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албуудад хууль эрх зүйн чиглэлээр сургалт, зөвлөгөө зөвлөмж хүргүүлж ажиллах. /НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
2 2016 оны 04 дүгээр сарын 15-нд  Мишээл, Драгон төвүүдэд  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” шинээр байгууллагдаж байгаатай холбогдуулж төвд ажиллах албан хаагчдыг сургах бэлтгэх ажлуудыг зохион байгуулж ажиллах. /Нийт нутгийн захиргааны байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
3 Мишээл, Драгон төвүүдэд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-үүд байгууллагдаж байгаатай холбогдуулж байгууллагууд бүтцийн өөрчлөлтийн саналаа энэ долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх.  /Нийт нутгийн захиргааны байгууллагууд/ 14
4 Мишээл, Драгон төвүүдэд  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төрийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд үйл ажиллагааныхаа тухай танилцуулага, мэдээлэлээ байршуулах, суртачилах ажлуудыг зохион байгуулах. /Нийт нутгийн захиргааны байгууллагууд/ 14
5 Энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх  ажлууд болон сургууль,  цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг хийх. /Өмчийн  харилцааны газар,  дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба/ 14 Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
6 Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ, авто замын засвар шинэчлэлийн ажлууд болон хаагдах замуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх.  /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, УБ дулааны сүлжээ ТӨХК/. 14
7 Нийслэлд халдварт өвчний өвчлөл ихэс байгаатай холбогдуулж эрүүл мэнд чиглэлээр үр дүнд хүрхүйц асуудлыг боловсруулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналтай Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.  /Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
8 “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн хүрээнд  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд  нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулуулах тул байгууллагууд идэвхтэй оролцох. /Нийт байгууллагуудад/ 14 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
9 АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Замын хөдөлгөөний зохицуулалтын графикийг иргэд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх ажлуудыг хийх. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14
10 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр 2015 оны хөрөнгө оруулалтаар Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэлийн гүйцэтгэсэн 3 авто замын хөрөнгийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллах. /нийслэлийн Авто замын газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
11 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл Хотын ажил” сэдэвт зөвлөгөөн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болох тул байгууллагын Удирдлагууд идэвхтэй оролцох. /Нутгийн захиргааны зарим байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР