Хотын доторхи авто замын засварын ажлын тухай

2011-09-23 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн   замын  сангийн  хөрөнгөөр  санхүүжих  нийслэлийн  Засаг даргын 2011 оны 112 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан орон  сууцны  хороолол  доторхи  авто  замын  урсгал  засварын  ажлын  тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн 210,0 /хоёр зуун арван/ сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх зам засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжаар батлагдсан авто замын засварын ажлуудыг    холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай.


 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын
23-ны өдрийн 695 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХИ
АВТО ЗАМЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТААР ХЭМНЭГДСЭН
ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
Авто замын нэр
Ажлын тоо хэмжэз
Өртөг /сая.төг/
1
Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Дунд голын авто замаас 22 дугаар байрны зүүн тал хүртэлх авто замын засвар
1560 м2
40.0
2
Хан-Уул дүүрэг 1  дүгээр хороо 22 дугаар байрны   зүүн  талаас  Чингисийн  өргөн  чөлөө хүртэлх авто замын засвар
1973 м2
49.9
3
Баянгол дүүрэг Хасбаатарын гудамжнаас гэр хороолол хүртэлх авто замын засвар
1100 м2
45.4
4
Амарсанаа, Чингүнжав, Сөүл, Токиогийн гудамжны авто замын хашлага засварын ажил
900 у/м
9.0
5
Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар /Зүүн дөрвөн замаас Амгалан хүртэл/
590 м2
21.8
6
Баянхошууны замын засвар /араар/
500 м2
18.5
7
Толгойтын авто замын засвар
686 м2
25.4
 
Дүн
 
210.0