Хотын доторхи авто замын засварын ажлын тухай

2011-09-23 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн 2011 оны замын сангийн хөрөнгийн Магадлашгүй ажлын зардал 100,0 /нэг зуу/ сая төгрөгөөр хийгдэх хотын доторхи авто замуудын урсгал засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. 3ахирамжаар батлагдсан авто замын засварын ажлуудыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын
23-ны өдрийн 694 тоот захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН 2011 ОНЫ ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН МАГАДЛАШГҮЙ АЖЛЫН ЗАРДЛААР
САНХҮҮЖИХ ХОТЫН ДОТОРХИ АВТО ЗАМУУДЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
Авто замын нэр
Ажлын тоо хэмжээ /м2/
Өртөг /сая.төг/
1
Их тойруугийн авто зам /Зүүн дөрвөн замаас Сансарын аюулгүйн тойрог хүртэл/
100
7.4
2
Хөх тэнгэрийн гудамжны авто зам
50
1.9
3
Баянзүрхийн      шалган     бүртгэх     товчооны чиглэлийн авто зам
65
2.4
4
Улаанхуарангийн гудамжны авто зам
100
3.7
5
Доржийн гудамжны авто зам
350
12.9
6
Дамбадаржаагийн гудамжны авто зам
50
1.9
7
Чингисийн өргөн чөлөөний авто зам
100
3.7
8
Олимпийн гудамжны авто зам
150
5.6
9
Жуулчны гудамжны авто зам
50
19
 10
Л.Лааганы гудамж
100
3.7
11
Усны гудамжны авто зам
50
1.9
12
Чингэлтэй дүүргийн  1 дүгээр    хорооны авто зам
200
7.4
13
Магсаржавын гудамжны авто зам
80
4.4
14
Цагдаагийн гудамжны авто зам
100
3.7
15
Нисэхийн шалган бүртгэхтовчооны зам
50
1.9
16
Яармагийн шалган бүртгэх товчооны зам
50
1.9
17
1 дүгээр хорооллын арын авто зам
70
3.8
18
3 дугаар эмнэлэгийн зүүн талын авто зам
360
13.3
19
Зайсангаас Их тэнгэр хүртлэх авто зам
350
12.9
20
Наадамчдын зам
100
3.7
Нийт
2525
100.0