Улаанбаатар хотын нийтийн номын сангийн явуулын номын сангийн зориулалтаар микроавтобус /12 хүний суудалтай/

2016-03-18 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо : 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын нийтийн номын сангийн явуулын номын сангийн зориулалтаар микроавтобус /12 хүний суудалтай/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-16/0122             
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хотын нийтийн номын сангийн явуулын номын сангийн зориулалтаар микроавтобус /12 хүний суудалтай/-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2014, 2015) борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээш
                        Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
сүүлийн 2 жил /2014 он, 2015 он/-д нийт дүнгээр санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээш өртөгтэй автомашин нийлүүлж байсан туршлагатай байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2014, 2015 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.
 
Тендерийн хамт 592 000 /таван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн, 11 цаг 30 минут нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, Утас: 75757804