Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2011-08-26 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зуйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, уйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 109 дүгээр захирамжаар батлагдсан үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс 499,939,496.0 төгрөгийг хавсралтаар батлагдсан борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлуудыг хэрэгжүүлэхэд зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг  холбогдох хууль журамд нийцүүлэн  зохион  байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер  бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн  Авто   замын  газар  /Д.Од/-т,   хөрөнгө  оруулалтаар  бий  болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т  тус тус даалгасугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
26-ны өдрийн 640 тоот захирамжийн хавсралт

 

ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТААР ХЭМНЭГДСЭН ХӨРӨНГӨӨС
 ХЭРЭГЖҮҮЛЭХ БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖЛУУД
/төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
Хугацаа
Төсөвт өртөг
1
Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугам болон төв зам дагуу Геологийн төв лаборатори орчмын борооны ус зайлуулах шугам
2011
131,775,295.0
2
Баянзүрх дүүргийн XIII хорооллын доторхи зам, талбайн борооны ус зайлуулах шугамын ажил, нэмэлт шугам сүлжээний зураг төслийн үнэ
2011
195,164,201.0
3
Баянзүрх дүүргийн XIII хорооллын доторхи зам, талбайн борооны ус зайлуулах нэмэлт шугамын ажил
2011
173,000,000.0
 
ДҮН
 
499,939,496.0