Дэмжлэг үзүүлэх тухай

2011-08-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны    хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих  түвшингээс  доогуур  орлоготой  өрхийн нэг  хүүхэд  нь Ерөнхий боловсролын  нэгдүгээр  ангид  шинээр элсэн  орох 2500  хүүхдэд  хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэгтуслалцаа үзүүлсүгэй.
  2. Хичээлийн хэрэгсэл авахад шаардагдах  25000000 /Хорин таван сая/ төгрөгийг Засаг даргын  нөөц сангаас гаргахыг Тамгын  газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  3. Нутаг   дэвсгэртээ  үйл ажиллагаа  явуулж  байгаа аж   ахуйн  нэгж, байгууллага,  Төрийн бус байгууллага, Олон  улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч  нэгжүүдийн  нөөц боломжийг дээрхи чиглэлд  хандуулан,  зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур   орлоготой   өрхийн хүүхдийн  судалгааг гаргаж,  хичээлийн хэрэгсэл  олгох ажлын  нэгдсэн дүнг 09 дүгээр сарын 01-ний дотор багтаан танилцуулахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/- т даалгасугай.
  5. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засагдаргын орлогч Ц.Цогзолмаа-д үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР