“5-р хороо, 4, ТК30, 6-р байрны орчим тохижилт хийх”-СБД

2016-03-16 00:00:00
Огноо:2016.03.16
 

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОНХС16-026
 
     Сүхбаатар  дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “5-р хороо, 4, ТК30, 6-р байрны орчим тохижилт хийх”-ийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
      Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.
СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009
Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
    Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
     Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх. 
     Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 33 сая төгрөгөөс багагүй байна.
     Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он           Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онд доод тал нь нэг удаа барилгын засвар, тохижилт, барилга угсралтын ажилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
     Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд 
-       2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
-       2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
     Тендерийн хамт 1100000 (нэг сая нэг зуун мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
     
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.
 
     Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
     Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
                                                       
                                                           Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн О.Номин Утас:7010-7632