Удирдах хороо байгуулах тухай

2011-08-23 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 92 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.  Нийслэл дэх гэр хорооллын    газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион    байгуулах   Төслийн    Удирдах   хорооны    бүрэлдэхүүнийг   хавсралтаар баталсугай.
  2. Гэр   хорооллын   газар   чөлөөлөх,   орон   сууцжуулах   ажлыг   нэгдсэн удирдлагаар   хангаж,   холбогдох   тогтоол,   шийдвэрийг   хэрэгжүүлж   ажиллахыг Төслийн удирдах хороонд даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
23-ны өдрийн 632 тоот захирамжийн хавсралт


ГЭР ХОРООЛЛЫН ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

  1. Ж.Бат-Эрдэнэ                     Зам тээвэр барилга, хот байгуулалтын яам Төрийн нарийн бичгийн дарга
  2. Н.Батсуурь                           Байгаль орчин,аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  3. П.Хангал                               Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч
  4. Ж.Ганбаатар                       Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч
  5. Л.Одхуү                                 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч
  6. Г.Ганбаяр                            Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  7. Ц.Га нхүү                              Газрын харилцаа.барилга ,геодези,зураг зүйн газрын дарга
  8. Э.Ганхүү                               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  9. О.Машбат                             Нийслэлийн Засаг даргын Хууль зүйн хэлтсийн дарга
  10. Г.Нандинжаргал                Нийслэлийн Засаг даргын Тамгын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  11. Э.Хүрэлбаатар                   Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  12. Ц.Сандуй                             Нийслэлийн Газрын албаны дарга
  13. Б.Төмөрчулуун                   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  14. Ц.Баасанжав                     Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
  15. Д.Од                                     Нийслэлийн Авто замын газрын дарга
  16. Д.Мөнхцог                           Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
  17. Л.Бямбасүрэн                   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  18. С.Баатаржав                     Нийслэлийн Цагдаагийн газрын дарга 
  19.                                               Холбогдох дүүргүүдийн Засаг дарга нар
  20. М.Ганбаатар                     Нарийн бичгийн дарга