Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2 дугаар ээлж 11.8 км ажил /СХД, 1, 2, 3, 20 дугаар хороо/

2016-03-14 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо: 2016-03-14
 
Тендер шалгаруулалтын нэр: Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2 дугаар ээлж 11.8 км ажил /СХД, 1, 2, 3, 20 дугаар хороо/  
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-16/0113
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2 дугаар ээлж 11.8 км ажил /СХД, 1, 2, 3, 20 дугаар хороо/ гүйцэтгэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын борлуулалтын дундаж орлого 500,0 сая /Таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:300,000,000 төгрөг. /Гурван зуун  сая/;
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он;
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгөөс багагүй далан сувгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Барилга хот байгуулалтын яамны 2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан,хоолой болон газар шорооны тусгай ажил. 
 
Тендерийн хамт ₮10,000,000 /арван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт
Холбоо барих утасны дугаар: 75757807