Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай

2011-08-23 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны "Хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх тухай" 123 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХнь:

  1. Налайх дүүргийн   иргэдийн  тав тухтай амьдрах  нөхцлийг бүрдүүлэх, өвөлжилтийн  бэлтгэл  ажлыг хангах зорилгоор   Налайх дүүргийн  орон  сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Дээд эх үүсвэрээс усан сан хүртлэх цэвэр усны гол шугамыг шинэчлэх ажлын зардал   780,6 /долоон зуун наян сая зургаан зуун мянга/ сая төгрөгийн задаргааг хавсралтаар баталсугай.
  2. Дээрхи хөрөнгийг нийслэлийн 2010 оны төсвийн орлогын давалтаас санхүүжүүлж, нийслэлийн  2011   оны  төсвийн  тодотголд  тусгуулж батлуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
  3. Захирамжаар батлагдсан Налайх дүүргийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт шилжүүлж холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
  4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.БаасанжавАт тустус даалгасугай.
  5. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
23-ны өдрийн 631 тоот захирамжийн хавсралт


 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН
ДОТОРХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ,
ДЭЭД ЭХ ҮҮСВЭРЭЭС УСАН САН ХҮРТЭЛ ЦЭВЭР УСНЫ
ГОЛ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЗАДАРГАА

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
Эхлэх, дуусах хугацаа
Төсөвт өртөг
1
Налайх дүүргийн цэвэр усны ерөнхий шугамыг ус сувгийн худгаас цэвэр усны станц хүртэл хэсэгчилэн солих, шинээр татах ажил
2011
355.1
2
Цэвэр усны станцаас 89 дүгээр худаг хүртэл цэвэр усны 2 хос шугам солих ажил
2011
130.2
3
Налайх дүүргийн 35-39 дүгээр байруудын гадна дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн усны 5 хос шугам шинээр солих
2011
125.2
4
Налайх дүүргийн орон сууцны хорооллын ЦТП-3-ын хэрэгцээний халуун хүйтэн усны хурдны бойлерийг ялтсан дулаан солилцуураар солих ажил
2011
49.8
5
Налайх дүүргийн Городок тосгоны 70,71,72,73 дугаар байруудын хэрэгцээний халуун хүйтэн усны магистраль шугам, айлуудын босоо шугамуудыг шинээр солих
2011
120.3
 
ДҮН
 
780.6