Төсөл сонгон шалгаруулах "Нийслэлийн дэд комисс"-ыг шинэчлэн батлах тухай

2011-08-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн   сайдын   А/133   дугаар   тушаалыг   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ   нь:

  1. Монгол Улсын  Засгийн  газраас  жижиг  дунд   үйлдвэрлэлийг  дэмжих зорилгоор   олгогдож  буй   хөнгөлөлттэй  зээлийн төсөл сонгон шалгаруулах "Нийслэлийн дэд комисс"-ын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Төсөл сонгон шалгаруулах  "Дүүргийн салбар комисс"-ын үйл ажиллагааг удирдлагаар ханган,    иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн талаар сурталчлан таниулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэс /Д.Бямбасайхан/-т даалгасугай.
  3. Нийслэлийн   хэмжээнд   төсөл   сонгон   шалгаруулах   "Нийслэлийн   дэд комисс" болон "Дүүргийн салбар комисс"-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнгийн   тайланг   хагас   жил   тутам   гарган   Засаг   даргын   зөвлөлийн   хурлаар танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын орлогч,  Нийслэлийн дэд комисс /Д.Ганболд/-т үүрэг болгосугай.
  4. Энэ   захирамж   гарсантай   холбогдуулан   төсөл   сонгон   шалгаруулах "Нийслэлийн дэд комисс"-ын бүрэлдэхүүнийг баталсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 264 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
22-ны өдрийн 622 тоот захирамжийн хавсралт

 

ТӨСӨЛ СОНГОН ШУЛГАРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ДЭД КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


Комиссын дарга

  1. Д.Ганболд          Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч дарга

Дэд дарга

  1. Д.Бямбасайхан    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

Гишүүд

  1. Ж.Долгормаа            Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
  2. Д.Баярсайхан           Нийслэлийн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн дарга
  3. Ж.Санжмятав           Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн
  4. Ч.Нэргүй                     Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын  бодлого, зохицуулалтын  хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
  5. Ц.Эрдэнэбаатар      Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч /зөвшилцсөнөөр/
  6. Ж.Оюунчимэг            Хадгаламж банкны Зээлийн бодлого зохицуулалтын хэлтсийн  захирал /зөвшилцсөнөөр/
  7. Н.Түвшинжаргал      Хаан банкны Зээл эрсдлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн захирал /зөвшилцсөнөөр/
  8. З.Булган                      Хас банкны Жижиг дунд бизнес хэлтсийн захирал /зөвшилцсөнөөр/
  9. О.Банзрагч                Улаанбаатар хотын банкны дэд захирал /зөвшилцсөнөөр/
  10. А.Бүдээ                       Капитрон банкны Иргэдийн банкны газрын захирал /зөвшилцсөнөөр/
  11. Ц.Байгалмаа            Голомт банкны Иргэдийн банкны газрын бизнес удирдлагын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
  12. Б.Ганнасан               Төрийн банкны Бизнес хөгжлийн хэлтсийн менежер /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн  дарга

  1. Т.Цэрэндэжид          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн