Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, Байгаль орчин, экологийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар, Шинээр байгуулах болон шинэчлэх шаардлагатай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Нэгдүгээр хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Б.Мөнхбаатар, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболд, гуравдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээний жагсаалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат нар тус тус хариуцан худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхээр зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 18-ны өдрийн
16 тоот захирамжийн хавсралтууд
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээ, барилга |
Хэрэгжих хугацаа |
2010 онд санхүүжих |
1 |
Сэлбэ голын баруун эргээр Нарны зам-Энхтайвны өргөн чөлөөг холбосон авто замын үлдэгдэл санхүүжилт /1.4 км/ |
2009-2010 |
171.8 |
2 |
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих "Энгельсийн гүүрэн гарц" төслийн дотоод эх үүсвэрийн үлдэгдэл санхүүжилт |
2009-2010 |
190.0 |
3 |
Дамдинсүрэнгийн гудамжны авто замд 190у/м туузан хашлага суурилуулах, далангийн бэхэлгээний ажил |
2010 |
85.0 |
|
Дүн |
|
446.8 |
НИЙСЛЭЛИЙН 2009 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМНЭЛТ БОЛОН
ТӨЛӨВЛӨГӨӨНД ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛИЙН ДАГУУ ОН ДАМЖИН
ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ
БУУРУУЛАХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ
ЖАГСААЛТ
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил |
Хэрэгжих хугацаа |
2009 онд санхүүжих |
1 |
Гэрийн зуухны утаа шүүгч |
2009-2010 |
92.0 |
2 |
Гэрийн зуух, түлшний зохистой хувилбарыг сонгон гэр хорооллын айл өрхүүдэд нэвтрүүлэх |
2009-2010 |
100.0 |
3 |
Авто тээврийн хэрэгслэлийн шатахууны чанарыг сайжруулапн, утаа бууруулагч биодизель түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх |
2009-2010 |
40.0 |
4 |
Шинэ төрлийн утаа багатай гэрийн зуухны туршилт хийх |
2009-2010 |
5.0 |
5 |
Биоэтонол шатахуун "ЭКО 92"-ын үйлдвэрлэлийг өргөжүүлэх |
2009-2010 |
107.1 |
|
Дүн |
|
344.1 |
НИЙСЛЭЛИЙН 2009 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМНЭЛТ БОЛОН
ТӨЛӨВЛӨГӨӨНД ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛИЙН ДАГУУ ОН ДАМЖИН ХЭРЭГЖҮҮЛЭХ
ШИНЭЭР БАЙГУУЛАХ БОЛОН ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ ҮЕРИЙН
ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСВИЙН ЖАГСААЛТ
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээ, барилга |
Хэрэгжих хугацаа |
2010 онд санхүүжих |
|
1 |
Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны (Цайз захын орчим) үерийн хамгаалалтын барилга байгууламж /7.0 км/ |
2010 |
108.0 |
|
2 |
БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Шархаднаас Сүнжингранд зочид буудлын баруун талаар /3.3 км/ |
2010 |
53.0 |
|
3 |
Зайсангийн үерийн хамгаалалт /4.0км/ |
2010 |
64.0 |
|
4 |
Сэлбэ голын баруун эргийн үерийн хамгаалалт (Дамбадаржаагийн гүүрээс дээш баруун талаар) /2.5 км/ |
2010 |
25.0 |
|
5 |
Толгойтын авто замын гүүрээс дээш /0.4км/ |
2010 |
10.0 |
|
6 |
3,4-р хорооллын үерийн хамгаалалтын суваг /1.1 км/ |
2010 |
17.0 |
|
7 |
Шархадны ус хурах талбайн үерийн хамгаалалтын барилга байгууламж /2.7 км/ |
2010 |
45.0 |
|
8 |
Дэнжийн 1000 1-р суваг/0.77 км/ |
2010 |
12.0 |
|
9 |
Дэнжийн 1000 3-р суваг/1.0 км/ |
2010 |
17.0 |
|
10 |
Дэнжийн 1000 1.2-р сувгийн уулзвараас Ногоон нуур хүртэл үерийн хамгаалалтын суваг /1.08 км/ |
2010 |
18.0 |
|
11 |
Улаанбаатар хотын зүүн хэсгийн хөрсний ус доошлуулах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах /200 га/ |
2010 |
106.0 |
|
|
нийт |
|
475.0 |