Нийслэлийн 2009 оны төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-01-18 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн 2009 оны төсвийн хөрөнгөөр он дамжин санхүүжих Хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, Байгаль орчин, экологийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар, Нийгмийн салбарын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг гуравдугаар, Хот нийтийн аж ахуйг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нэгдүгээр хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Б.Мөнхбаатар, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболд, гуравдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээний жагсаалтыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Цогзолмаа, дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат нар тус тус хариуцан худалдан авах ажиллагааг    холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхээр зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Гурав. Улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудын газар олголт, техникийн нөхцлийг бүрдүүлж, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, Газрын алба /Ц.Сандуй/ нарт тус тус даалгасугай.

     Дөрөв. Хөрөнгийн  зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, терийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/ хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Тав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 18-ны өдрийн
21 тоот захирамжийн хавсралтууд

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА
БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/сая төг/


Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Хэрэгжих хугацаа

2009 онд санхүүжих

I

2011 онд шинээр баригдах зам, метроны зураг төсөв боловсруулах

 

600.0

1.1

Шинээр хийх зам, замын байгууламжуудын зураг төсөв:

 

290.0

1.1.1

Яармагийн  гүүр  -  Нисэх - Нисэхийн  товчоо  (1-р хэсэг), Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо (2-р   хэсэг),   нийт   18   км   авто   замын   өргөтгөл шинэчлзлтийн зураг төсөв

2010

150.0

1.1.2

Чингисийн     өргөн     чөлөө,     Яармагийн     гүүрээс Энхтайвны   гүүр   хүртэлх   авто   замын   өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөв /5 км/

2010

50.0

1.1.3

Бага тойруу, Ард кино театрын өмнөх нүхэн гарцийн зураг төсөв /50 км/

2010

20.0

1.1.4

ХУД,   19-р   хорооллын   арын   зам   буюу   Ажилчны гудамжны уулзвараас Гандийн гудамж хүртэлхи авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөв /3 км/

2010

30.0

1.1.5

Улаанбааатар хотын Метро байгуулах ТЭЗҮ боловсруулах

2010

40.0

1.2

Тодотгол хийх зам, замын байгууламжуудын зураг төсөв

 

310.0

1.2.1

Бага тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын зураг төсөв 2.6 км /Цэцэг төвөөс УБИС хүртэл/

2010

13.0

1.2.2

Их тойруугийн замын өргөтгөлийн зураг төсөв 0.3 км /100 айл - Сэлбийн гүүр/

2010

2.0

1.2.3

Нарны   замын   баруун,   зүүн   хэсгийн   өргөтгөлийн ажлын зураг төсөв 3.0 км /10-р хорооллын өмнөх замын уулзвараас урагш төмөр замын вокзал - 1.04 км,  Нарантуул төв  захын урдаас Чулуун овоотын уулзвар - 1.96 км хэсэг/

2010

15.0

1.2.4

Сүхбаатарын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын зураг төсөв / 2км/

2010

5.0

1.2.5

Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох замын зураг төсөв /Танктай хөшөө - Жарап тоун - Нарантуул гүүрэн гарцын төгсгөл-/2.4 км/

2010

20.0

1.2.6

Самбуугийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөв /0.8 км/

2010

10.0

1.2.7

Ажилчны гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зурагтөсөв /3.2 км/

2010

15.0

1.2.8

Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох З км авто замын зураг төсөв

2010

50.0

1.2.9

Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох 3 км авто зам дахь 6 гүүрийн зураг төсөв

2010

110.0

1.2.10

Улаанхуарангийн эцсийн буудлаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 0.9 км авто замын зураг төсөв

2010

9.0

1.2.11

Цагдаагийн академаас хойш Шархадны зам хүртэл 2.9 км авто замын зураг төсөв

2010

25.0

1.2.12

Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх авто замын зураг төсөв 12. км

2010

16.0

1.2.13

Дамбын постоос Шаргаморьтын уулзвар хүртэлх Юкм авто зам дахь Сэлбэ гол дээгүүрхи төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсөв 65 к/м

2010

20.0

II

Автомашины төлбөртэй зогсоол байгуулах

2010

500.0

III

Газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг шалгах нүүдлийн станц

2010

400.0

 

ДҮН

 

1,500.0

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ЭКОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Хэрэгжих хугацаа

2009 онд санхүүжих

I

Агаарын чанарын албаны суурин харуулын зардал

2010

70.0

II

Харгиа    цэвэрлэх    байгууламжийн     шинэчлэлтийн зураг төсөв боловсруулах

2010

120.0

III

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд

2010

500.0

 

ДҮН

 

690.0

НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ,
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/сая төг/


Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Хэрэгжих хугацаа

2009 онд санхүүжих

1

Хүүхэд залуучуудын газрын барилгын дээврийн засвар

2010

80.0

II

Нийслэлийн    өмчийн    эмчилгээ,    сувиллын   төвийн барилга

2010

100.0

III

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зардал

2010

166.0

 

Дүн

 

346.0