Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2010-01-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 694 дүгээр захирамжийн хоёрдугаар заалтын "Хоёр. ... орлогын эх үүсвэрийг бууруулах..." гэснийг "Хоёр. ...орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх..." гэж өөрчилсүгэй.

     Хоёр. Албан хэрэг хөтлөлтийн заавар зөрчиж, захирамжлалын баримт бичиг боловсруулахад хайнга хандсан Улаанбаатар чуулгын дарга Ц.Түвшинтөгсд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-ийн дагуу сануулах арга хэмжээ авсугай.

     Гурав. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 638 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мөрдөн ажиллах "Баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам"-ын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд санал авахдаа тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд хариуцуулахыг нутгийн захиргааны байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгосугай.

     Дөрөв. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР