Захирамж хүчингүй болгох тухай

2010-01-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 154 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Сонгинохайрхан дүүргийн 26, 38, 78, 80, 81, 84, 91, 92, 111, 116, 117, 127, 148, 163 дугаар цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийн хангалтын асуудлыг тус дүүргийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар "Их өсөлт" ХХК-иар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны "Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай" 154 дүгээр тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн байгаа тул цаашид "Асгат" нийслэлийн өмчит үйлдвэрийн газраар хүнсний хангалтыг хариуцуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, "Их өсөлт" ХХК-ий хүнсний хангамжийн үйлчилгээг зогсоож хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

     Хоёр. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР