Ажлын хэсэг байгуулах тухай

2010-01-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 46 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
     Нэг. Монгол Улсын Их Хурлын 2007 оны "Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 46 дугаар тогтоолын хэрэгжилттэй УИХ-аас танилцах болсонтой холбогдон дээрх тогтоолын хэрэгжилтийг шалгах, шаардлагатай мэдээлэл, судалгааны материалыг бүрдүүлэх, дүгнэлт гаргах үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

     Хоёр. Дээрх тогтоолын хэрэгжилтийн явц, санал, үр дүнгийн талаарх мэдээлэл, танилцуулгыг бэлтгэж УИХ-д хүргүүлэх, хийгдэх ажлуудын талаарх мэдээллийг цаг тухайд нь танилцуулж байхыг "Ажлын хэсэг" /Д.ГанболдЛт үүрэг болгосугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР