Зээлийн эрх олгох тухай

2010-01-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргуүлэгчдийн 2010 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нийлүүлэгдсэн автобуснуудын үнийн 7 хувийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 650,0 сая төгрөгийг зээл авч барагдуулахыг "Автобус-3" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /П.Дэлгэрнаран/, "Цахилгаан тээвэр" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Д.Жаргалсайхан/-т тус тус зөвшөөрсүгэй.
 
     Хоёр. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаанд нь төлж дуусгах талаар үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг "Автобус-3" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /П.Дэлгэрнаран/, "Цахилгаан тээвэр" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Д.Жаргалсайхан/, Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.
 
    Гурав. Зээлийн гэрээ байгуулах, эргэн төлөлтөнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР