Хөрөнгө шилжүүлэх тухай

2010-01-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 117 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
      Нэг. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын "Ашид Ундрах" ХХК - ний үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хүчдэл бууруулах хаалттай дэд станц /ХТП-990/ - ыг төрийн өмчит "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ХК-д шилжүүлж, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.
 
    Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР