Үнэлгээний хороо байгуулах тухай

2010-01-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэг, 46.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай 4/23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 35 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
     Нэг. Нийслэлийн 1 дүгээр амаржих газарт нярайн үжил халдварын дэгдэлт гарч гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэний улмаас шаардлагад нийцсэн эрх бүхий компанийг сонгон шууд гэрээ байгуулахыг Үнэлгээний хороонд зөвшөөрсүгэй.
 
     Хоёр. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Нийгмийн салбарын чиглэлээр хэрэгжүүлэх Нийслэлийн 1 дүгээр амаржих газрын барилгын их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
 
Дарга         Ц.Цогзолмаа         Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд
  • О.Заяамандах Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга
  • Х.Батбаатар   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын ахлах байцаагч
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР