Хөрөнгө гаргах тухай

2010-01-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 45 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Клиникийн нэгдүгээр амаржих газарт нярайн үжил халдвар дэгдэлт хэлбэрээр гарсан нөхцөл байдлыг арилгах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, цаашид халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор амаржих газрын зоорийн давхар болон бохир усны системийн засвар үйлчилгээнд шаардагдах 17,333,076,00 /арван долоон сая гурван зуун гучин гурван мянга далан зургаан/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
 
     Хоёр. Шаардлагад нийцсэн эрх бүхий компанийг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж шууд гэрээ байгуулан дээрх засвар үйлчилгээг гүйцэтгүүлэхийг Клиникийн нэгдүгээр амаржих газар /Д.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
 
    Гурав.   Энэхүү   захирамжийн   хэрэгжилтэнд   хяналт   тавьж Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР