Төсөл хэрэгжүүлэх тухай

2010-05-04 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Улаанбаатар хот орчмын усны нөөцийг хэмнэх, усны хэмнэлттэй хэрэглээг бүрдүүлэх зорилгоор "Ус чандмань эрдэнэ" төслийн гүйцэтгэгчийг хувийн хэвшлийн хөрөнгөөр буцааж телөгдөх нөхцөлтэйгээр сонгон шалгаруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР