Санхүүжилтийн эрх шилжүүлэх тухай

2010-05-07 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Урьдчилан цэвэрлэх байгууламж" НӨҮГ-ын үйл ажиллагааг эхлүүлэх, лагийн талбай цэвэрлэхэд зориулан 120,0 /Нэг зуун хорь/ сая төгрөгийг тус газартай гэрээ байгуулан санхүүжүүлэх эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батад шилжүүлсүгэй.

     Хоёр. Дээрх ажлын санхүүжилт 120,0 сая төгрөгийг нийслэлийн 2010 оны хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. "Урьдчилан цэвэрлэх байгууламж" НӨҮГ-ын ажилд хяналт тавьж хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ /Б.ИнжиннашАт тус тус үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР