Ёслолын ажиллагааг зохион байгуулах тухай

2010-05-13 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 27 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтод тусгагдсан гэр хорооллын барилгажилтыг эрчимжүүлэх зорилгоор газраа чөлөөлж өгсөн айл өрхийг түр суурьшуулах орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагааг 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсугай.

     Хоёр. Түр оршин суух барилгын шав тавих ёслол, барилга угсралтын ажлын нээлтийн арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааны зардал 885.500 төгрөг /найман зуун наян таван мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргаж санхүүжүүлэхийг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Өмчийн харилцааны газрын аж ахуйн хашаанд явагдах нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР