"Нийслэлийн жижиг бичил бизнесийн хөгжлийг дэмжих зөвлөл" байгуулах тухай

2010-05-15 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил", "Төр ба хувийн хэвшлийн түншлэл"-ийн хүрээнд Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бичил бизнес эрхлэгчдийн гаргасан санал санаачлагыг дэмжих, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, санал дүгнэлт зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий "Нийслэлийн жижиг, бичил бизнесийн хөгжлийг дэмжих зөвлөл"-ийг байгуулсугай.

     Хоёр. Нийслэлийн "Жижиг, бичил бизнесийн хөгжлийг дэмжих зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг/Д.Ганболд/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР