Төгсөлтийн шалгалтын комисс байгуулах тухай

2010-05-21 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслзн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2009-2010 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах нийслэлийн комиссыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 435, 2008 оны 232 дугаар тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөлтийн шалгалт, эрдмийн баярыг зохион байгуулж, шалгалтын нэгдсэн дүн болон холбогдох бусад мэдээ судалгааг цаг хугацаанд нь гаргаж, үйл ажиллагаандаа тусган ажиллахыг Комисс /Д.Энхбаяр/-т, төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах дүүргийн комиссыг байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс / М.ОтгонбаярАт даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
05 дүгээр сарын 21-ны өдрийн
341 тоот захирамжийн хавсралт
 
2009-2010 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН
ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН
КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Комиссын дарга   

  •   Д.Энхбаяр   Нийслэлийн Боловсролын газрын дарга
Гишүүд
  • Нарийн бичгийн дарга Б.Ганболд    Нийслэлийн Засаг даргын Тамгынгазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Нарангэрэл   Нийгмийн Боловсролын газрынстатистик мэдээ хариуцсан мэргэжилтэн
  • Д.Отгонжаргал   Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн даргa
  • Ц.Отгончимэг     Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • Х.Батболд           Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • А.Галсанжав      Баянгол   дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • Ц.Цогхүү            Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • А.Одонтунгалагтуул  Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • Р.Цэдэндамба   Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • Ц.Дэнсмаа        Багахангай дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • Ч.Лхагвасүрэн  Багануур дүүргийн Боловсролын хзлтсийн дарга
  • Нарийн бичгийн дарга   Р.Балжинням   Нийслэлийн Боловсролын газрым сургалтын албаны дарга
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР