Хөрөнгө гаргах тухай

2010-05-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт"-ыг 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсугай.

     Хоёр. Уулзалтын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардал 10.722.000 /арван сая долоон зуун хорин хоёр мянган / төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Б.БаатарзоригАт, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР