Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-02-11 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйл, 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 25 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 41 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжүүлэх Эрүүл мэндийн сайдын багцаас Нийслэлийн Засаг даргын багцад худалдан авах ажиллагааны Эрх шилжин ирсэн Нийслэлийн 1 дүгээр амаржих газрын барилгын их засварын ажлыг нэгдүгээр, засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зохион байгуулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нийслэлийн 1 дүгээр амаржих газрын барилгын их засварын ажлыг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

     Гурав. Нийслэлийн I дүгээр амаржих газарт нярайн үжил халдварын дэгдэлт гарч гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэний улмаас шаардлагад нийцсэн эрх бүхий компанийг сонгон шууд гэрээ байгуулахыг Үнэлгээний хороонд зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Хөрөнгө оруулалтын зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

 
НИЙСЛЭЛИЙН 1 ДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга     Ц.Цогзолмаа     Нийслэлийн Засагдаргын орлогч
Гишүүд

  • Э.Ганхүү           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Ц.Ганхүү           Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • О.Заяамандах   Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга
  • Х.Батбаатар      Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч
  • Я.Буянжаргал    Эрүүл мэндийн Яамны нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн
  • С.Алтантуяа      Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер
  • М.Сумьяа          Нийслэлийн Эрүүл   мэндийн  газрын   мэргэжилтэн

Нарийн бичгийн  дарга

  • Я.Оюунсүрэн  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн