Татварын буцаан олголтын тухай

2010-05-26 00:00:00
     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан "Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ын 2.8, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолын 1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын 2,300,000,000 /хоёр тэрбум гурван зуун сая/ төгрөгийг татвар төлөгчийн харилцах данс байршиж буй банкаар дамжуулан татвар төлөгчдөд олгож, тайланг Сангийн яаманд хүргүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР