"Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах" тухай

2010-05-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө" боловсруулах тухай 2010 оны 13 дугаар тогтоол, Сангийи сайдын 2010 оны 41 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцаас нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий телөвлөгөөг шинэчлэн боловсруулах" 300,0 сая төгрөгийн ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт зөвшөөрсүгэй.

     Хоёр. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийхтэй холбогдуулан шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг цаг тухайд нь гарган өгч, хамтран ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны хэлтэс, албад, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нар, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай,

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай

     Дөрөв. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлегөег шинэчлэн боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР