Эрх шилжүүлэх тухай

2010-02-22 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Эрх шилжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд-д даалгасугай.

     Гурав. Улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдах барилга байгууламж, зам талбайн ажлуудын газар олголт, техникийн нөхцлийг бүрдүүлж, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/ -нд тус тус даалгасугай.

     Дөрөв.Хөренгийн зарцуулалтад нь хяналттавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч.эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Тав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР