Захирамжиийн хавсралтын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай

2010-02-23 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2009 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" 502 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын Зөвлөхүүдийн зөвлөлийн даргаар "Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат" гэснийг "Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар", хоёрдугаар хавсралтын Зохицуулах ажлын хэсгийн даргаар "Захирагчийн Ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Ганхүү" гэснийг "Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат", Нарийн бичгийн даргаар "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Ганбат" гэснийг "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн гадаад зээл, тусламж хариуцсан мэргэжилтэн Х.Бат-Эрдэнэ" гэж тус тус өөрчилсүгэй.

     Хоёр. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б. Мөнхбаатарт даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР